ХАДАГ ТУР ЖУУЛЧНЫ БААЗ

Тав тух – Тайван орчин – Тансаг байгаль
Амралт – Адал явдал

ТАНСАГ БАЙГАЛЬ, ТАЙВАН ОРЧИН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Манай байршил

Хан Хэнтийн нурууны салбар уулын өвөрт, Хатан Туулын хөвөө эргээс холгүй байрлах “Хадаг тур” жуулчны бааз нь уул хад, ургамал модоор хүрээлэгдсэн, гол ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газарт оршдог.
Манай жуулчны бааз Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замтын давааны хойд энгэрт байрлах ба Улаанбаатар хотын төв цэгээс зүүн зүгт 105 километр зайтай.

Улаанбаатар – Хэнтий чиглэлийн авто замаар явж, Цонжин Болдог Чингис хааны морьт хөшөө, Баян даваа өнгөрсний дараа засмал замаас салж, хойд зүгт 40 орчим километр, эсвэл Тэрэлжийн авто замын төгсгөлөөс салж, Тэрэлжийн гарам гаталж, зүүн зүгт 20 орчим километр машинаар явж хүрэх боломжтой.

Авто замаас алслагдсан, мөн цахилгаан, холбооны сүлжээгүй байдал нь энэ орчинд суурьшлын бүс үүсэхээс бүрэн сэргийлсэн бөгөөд ойр тойронд өөр бусад амралтын газар, айл хот байхгүй тул нам гүм, буйдхан орчин бүрдсэн.

ТАНЫ ТАВ ТУХЫГ ЭРХЭМЛЭВ.

Амралтын байр

“Хадаг тур” жуулчны бааз нь нийт 42 ор бүхий хоёр төрлийн дүнзэн байшин, 18 ор бүхий энгийн болон люкс зэрэглэлийн монгол гэрт нэг ээлжиндээ 60-70 амрагч хүлээн авах хүчин чадалтай.
– Орчны гэрэлтүүлэг болон хэрэглээний цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн шийдсэн.
– Сайжруулсан болон боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй
– Өөртөө үйлчлэх гал тогооны хэсэг, грилл стэйшинтэй
– Хүүхдийн тоглоомын хэсэг, усан сантай
– Ширээний теннис, билльярд, гар бөмбөг, караоке, шатар зэрэг чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгсэлтэй

Дүнзэн байшин

Дэлгэрэнгүй →

Люкс гэр

Дэлгэрэнгүй →

Энгийн гэр

Дэлгэрэнгүй →

Онцлох нийтлэл

Хагийн хар нуурын хээрийн морин аялалд явсан тэмдэглэл

АДАЛ ЯВДАЛ, ДУРСАМЖ ДҮҮРЭН АЯЛАЛД ХАМТ ГАРЪЯ!

Аяллын багцууд

Хадаг тур жуулчны бааз нь нутгийн малчин өрхүүд, туршлагатай адууч, хөтөч нартай хамтран Монголын үзэсгэлэнт байгалийн бахархал болсон Хагийн хар нуур, Хаг-Туулын бэлчир, Гүнжийн сүмийн туурь чиглэлд хээрийн морин аялал, явган аялал, малчин өрхөөр зочлох аялал зохион байгуулахаас гадна мэргэжлийн байгууллагатай хамтарсан завьтай аяллын багцууд санал болгож байна.

ХЭЭРИЙН МОРИН АЯЛАЛ

ЯВГАН АЯЛАЛ

ЗАВЬТАЙ АЯЛАЛ

БИДНИЙ ТАЛААР АМРАГЧ, АЯЛАГЧИД ЮУ ГЭВ?

Зочдын сэтгэгдэл

“I recommend this camp and its operators to anyone who is interested in travelling to Khagiin Khar Lake. Reliable and responsible staff. You can 100% rely on their offers and service without any doubt.”

“Хариуцлагатай, маш сайн газар. Манай аяллыг маш сайн зохион байгуулж өгсөн. Бусад хүмүүст энэ кэмпээр үйлчлүүлээрэй гэж санал болгож байна.”

Venera Shyndaulyet

Guest,
Horse trekking traveler

Хадаг тур үнэхээр сайхан байгальтай, үйлчилгээ сайтай газар. Байгууллага, хамт олноороо очиход тун тохиромжтой. Хамгийн чухал нь хүмүүс нь их хариуцлагатай, бас найдвартай.

Амараа

Амрагч

ТА ДАРААХ ЧИГЛЭЛЭЭС СОНГОН ОЧООРОЙ.

Хадаг тур жуулчны баазад хүрэх чиглэл

  • 1. Бидний санал болгох чиглэл: УБ-Хэнтий чиглэлийн автозамаар Цонжин Болдог Чингисийн морьт хөшөө, Баянгийн даваа өнгөрч, Төв аймгийн Эрдэнэ сум хүрэхийн наана өндөр хүчдэлийн шугамтай зэрэгцэн хойд чиглэлд явсан шороон замаар сална. Чиглэл заасан самбарууд байрлуулсныг дагаж, Замтын даваа давж хүрнэ. Жижиг тэрэг явах боломжтой, бартаа багатай, шороон замаар явна.
  • 2. Цонжин Болдог Чингисийн морьт хөшөөний зүүн талаар хойд чиглэлд явсан шороон замаар салж, Замтын даваа чиглэлээс хүрнэ.
  • 3. Тэрэлжийн гармыг усаар гаталж чадвал Туул голоо өгсөж 20 км орчим шороон замаар явж, Босгын гүүр давж баруун эргээд хүрнэ.

Зуны амралтаараа байгалийн сайханд амарч, жуулчны баазад ажиллахыг сонирхож байна уу?

Нээлттэй ажлын байрны зар харах бол дараах холбоосыг дарна уу.

X